Анх удаа ирж байгаа эмчлүүлэгч
Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын төвд анх удаа ирж байна уу?
Жирэмслэхээр төлөвлөсөн хүмүүс доорхи зааварчилга , мэдээлэлийг заавал уншина уу.
Эмнэлэгт ирэх үе
Сарын тэмдгийн 2-3дах өдрөө ирснээр шууд холбогдох шинжилгээнүүд хийгдэж эмнэлэгт ирэх тоо багасна. Тав тухтай зөвлөгөө авахыг хүсвэл ажлын өдөр үдээс хойш ирвэл дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Жирэмслэхээр төлөвлөөөд байгаа залуу хосууд нь эрүүл төрөлт, эрүүл жирэмслэлт(pre-pregnancy body) зорилгоор эмнэлэгт ирж үзүүлэх хэрэгтэй.
Гэрлэсний дараа жирэмсний хамгаалалтгүй хэвийн бэлгийн амьдралд ороод 1 жил өнгөрөхөд жирэмслэхгүй бол санаагаар уналгүй нэг өдрийг ч алдалгүй эмнэлэгт ирнэ үү. Эрүүл ширэмслэлт төрөлтөнд илүүтэй санаа тавих нь чухал юм. Дахин хэлэхэд залуу насандаа жирэмслэх оролдлого хийх нь жирэмслэлтийн амжилтын хувь өндөр байдаг.
-
01
Эмчлэгч эмчидээ итгэн түүний зааврын дагуу эмчлүүлэх нь чухал байдаг.
-
02
Өөрийн эмчилгээг бусад хүмүүсийн эмчилгээтэй харьцуулах нь тохиромжгүй юм. Сарын тэмдэгийн мөчлөг болон биеийн онцлогийг тодорхой мэдэж эмчилгээний зааврыг дагах нь хамгийн чухал байдаг.
-
03
Үргүйдэл нөхөн үржихүйн мэргэшсэн эмнэлэгийг зорин ирэх хэрэгтэй.
-
04
Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үзлэгээр үргүйдлийн шалтгааныг мэдэх боломжгүй бөгөөл үргүйдлийн шинжилгээ ч тодорхой хийгддэггүй. Иймд туршлагатай эмч болон шилдэг эмнэлэгт хандах хэрэгтэй.
-
05
Шинжилгээг гэр бүлийн хосууд хоёулаа хамт ирж хийлгэх хэрэгтэй.
-
06
Жирэмслэлт нь зөвхөн нэг хүний асуудал биш юм. Гэр бүлийн хоёр хамтдаа зүтгэж жирэмслэлттэй холбогдох асуудлыг хамтдаа туулах тулд бүх шинжилгээг заавал цуг хийлгэнэ үү.
Эмнэлэгт ирэхийн өмнөх бэлтгэл
Жирэмслэлттэй холбогдолтой ерөнхий эрүүл мэндийн талаарх мэдээлэл болон асуулт зэргийг урьдчилан тэмдэглэж авна уу. Эмнэлэгт ирэхэд эмчлэгч эмчээс эхлэн жирэмслэлтэй холбоотой олон асуулт тавих болдог. Анх эмнэлэгт ирж байгаа хүмүүс нь ихэнхи тохиолдолд сандарсны улмаас тодорхой хариулж чадахгүй байх үе олон гардаг. Иймд урьдчилан асуумжийг бөглөж тэмдэглэн танилциад ирвэл үзлэгт их нэмэр болно.
Шинжилгээ хийлгэхэд зовиур болон өвдөлт огт өгөхгүй. Сэтгэл санаагаар тайван байж шинжилгээ өгнө үү.
Үргүйдэлийн холбоотой шинжилгээ болон эмчилгээний хугацаа уртсах тусам өвчтөнөөс их тэвчээр, хичээл зүтгэл шаардагдаг.
Ча эмнэлэг нь өнгөрсөн 50н жилийн туршид эрдэнэт хүний амь биеийг эрүүл саруул төрүүлж ирсэн дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллага юм.Үүнийг дэлхийн нэр хүнд бүхий олон нийтийн байгууллагуудаас ч дэлхийд шилдэгт орох эмнэлэг болохоо хүлээн зөвшөөрүүлсэн юм. Одоогоор олон орны эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг хайж Ча эмнэлгийг зорин ирж байна. Ча эмнэлэг байгаа газарт үргүйдэлийн хүнд хэцүүг гэр бүлууд эдлэх ёсгүй. Бидэнд ухрах зам гэж байхгүй.