Өндгөн эсийн дутмагшилийн эмчилгээ
Өндгөн эсийн дутмагшил нь элбэг гардаг Hypothalamus-өнчин тархины гармон талын өөрчлөлт мөн өндгөвчний үйл ажиллагаа ны шалтгаан боловч, архаг эмгэгээс үүдэлтэйгээр хоёрдогчоор илэрч болдог. Хэт их стресс авах юмуу хэт ачаалалтай дасгал хийдэг эмэгтэй тамирчинд элбэг тохиолддог сарын тэмдэг ирэхгүй байх шалтгааныг нь шийдэж зохицуулахад хэвийн мөчлөгтөө орж сэргэнэ.
Clomiphene эмийн заавар
Сарын тэмдэгийн 3-5 өдөр 50mg-100mg-иар 5 өдөр ууж, 6-10 өдрийн дараа өндгөн эс ялгаруулдаг. Эм уусны дараа өндгөн эсийн ялгаралтыг эхогоор хянаж , бэлгийн харьцаанд оро х өдрийг тогтоон жирэмслүүлэх оролдлого хийдэг.
Bromocriptine эмийн заавар
High prolactin hyperlipidemia үед хэрэглэдэг эм юм. Уух заалт нь 1 өдөрт 1 ширхэгээр 2 долоо хоног ууж сарын тэмдгийн байдлыг ажиглана. Bromocriptine хоолны өмнө уух үед ходоод хямардаг тул унтахын өмнө болон хооллох үедээ уух нь зохистой.
hMG. hCG арга
HMG(Human Menoausal Gonadotropine).HCG(Human Chorionic Gonadotropine) HMG гэдэг нь өндгөвчинд нөлөөлж өндгөн эсийг өсгөвөрлөх бөгөөд HCG нь ovalation д нөлөөлдөг.
Мэс заслын арга
Өндгөвчийг ороосон хальс хатуурч зузаарснаас өсөлт гүйцсэн фолликул хагарч чаддаггүй. Энэ үед хэвлийн хөндийн дурангын мэс заслаар ovalation-д чиглүүлж өгнө.