37 Өндгөн эсийн банк (Эд эсийг хадгалах био-банк)
Жирэмслэх болон төрөх цаг хугацаагаа зохицуулахыг хүссэн эмэгтэйчүүдийн өндгөн эсийг хөлдөөж хадгалан цаашид нөхөн үржих чадварыг нь нэмэгдүүлэх анагаах ухааны аргыг хэлнэ.
Нийгмийн хувьд өндгөн эсийг хөлдөөх шаардлага нь сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өндөрсөж гэрлэх нас хойшлогдон төрөх дундаж нас өндөр болсонтой холбоотой нэмэгдсээр байна. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадвар(жирэмслэх чадвар) нас ахих тусам буурсаар 37 наснаас хойш эрс буурдаг болно. Иймд ахимаг насандаа жирэмслэхийг хүсэх тохиолдолд өндгөвчний үйл ажиллагаа суларч жирэмслэх боломж буурсан байх болно. Нийгмийн шалтгаант өндгөн эс хөлдөөх үйл ажиллагаа гэдэг нь жирэмслэх хугацаа хожуудаж мэдэх тохиолдолд залуудаа жирэмслэх чадвар өндөртэй өндгөн эсийг урьдчилан хөлдөөж хадгалахыг хэлнэ.
Цаашид жирэмлэхийг хүсвэл уг өндгөн эсийг ашиглан үр тогтоолт хийвэл жирэмслэлт илүү үр дүнтэй байж болно гэдэгт найдаж болно.
Ча эмнэлгийн өндгөн эсийн банкны давуу тал
Шингэн азотоор(Slush Nitrogen, SN2) талст үүсгэхгүйгээр хөлдөөх аргаар(Vitrification) өндгөн эсийг хөлдөөх тогтолцоо
Эсийн дотор мөсний талст үүсэхгүй, хөлдөөлтөд зарцуулагдах хугацаа маш бага, өндгөн эсийн гэмтэл бараг байдаггүй.
Хамгийн сүүлийн үеийн урт удаан хугацаагаар хадгалах тогтолцоо
Шингэн азотын уурийг ашиглан урт удаан хугацаанд хадгалахад ч физикийн өөрчлөлтөд орохгүй өндгөн эсийг найдвартай хадгалах тогтолцоо юм. Хамгийн өндөр түвшинд хөлдөөх технологи ба хөлдсөн өндгөн эсийг ашиглах тогтолцоо болно.