Үргүйдлийн шалтгааны дотор нэлээд их хувийг эзлэдэг эрэгтэй талын үргүйдлийн төрөл бүрийн шинжилгээ болон эмчилгээнүүд хийгдэж байна.

Эрэгтэй үргүйдлийн оношилгоо болон хийгдэх ажилбарын үе шат

Үргүйдэлтэй гэр бүлийн эрэгтэй үргүйдэлийг оношлоход нөхрөөс дотрын болон нөхөн үржихүйн эмгэг байгаа эсэх, эмийн хэрэглээ, хийлгэсэн хагалгаа зэргийн талаар асуумж авна. Мөн бэлэг эрхтэн, төмсөг, төмсөгний дайвар, үрийн суваг зэргийг биеийн үзлэг хийсний дараа тусгай шинжилгээ хийх эсэхийг тогтооно.

Үрийн шингэний шинжилгээ

Нөхөн үржихүйн чадварыг тогтооход хамгийн чухал шинжилгээ тул 3-4 хоног эр эсийг гадагшлуулахгүй байхыг баримтласны дараа бүх биеийн шинжилгээ, амьдралын хэв маяг зэргийг авч үзэн ерөнхийд нь дүгнэх тулд 2иос дээш удаа давтан хийн тохиолдол ч гарч болно.

Хромсомын шинжилгээ

Эр эсийн шинжилгээтэй хамт цусны шинжилгээ хийж эр бэлгийн эсгүй гэж оношлогдсоны дараа эрэгтэй үргүйдлийг удамшилийн гаралтай шалтгааныг оношлох зорилгоор хромсомын шинжилгээг хийдэг.

Төмсөгнөөс эр бэлгийн эсийг гаргаж авах ажилбар (M-TESE)

Эрэгтэйн үргүйдлийн шинжилгээний эцсийн шатанд хийдэг ажилбар бөгөөд үргүйдэл бүхий эрэгтэйчүүдийн төмсөгний үйл ажиллагааны дутмагшилиас үүдэлтай үрийн суваг битүүрсэн эр бэлгийн эсгүйдэл (азоосперми)тэй өвчтөниЙ төмсөгнөөс олон эдийг авч хэвийн эр бэлгийн эс байгаа эсэхийг хайж оношлох мэс заслын арга юм.

Эр бэлгийн эсийн хөдөлгөөн

Эмчилгээ
  • Зохиомолиор үр хөврөл үүсгэх ажилбар(IUI): Хөнгөн хэлбэрийн үргүйдэлийнтохиолдолд, эмэгтэйн өндгөн эс боловсрох үеийг тааруулан эр бэлгийн эсийг шууд умайн дотор оруулж өгдөг.
  • Үр шилжүүлэн суулгах ажилбар(IVF): Эмэгтэйгээс өндгөн эс гаргаж аван эрэгтэйн эр бэлгийн эстэй нийлүүлэн үр хөврөл үүсгэж умайд шилжүүлэн суулгадаг ажилбар юм.
  • Эр бэлгийн эсээс хамгийн сайныг шилэн авах микроскопийн арга (ICSI): Нэг эр эсийг микроскопийн тусламжтайгаар ялган авч өндгөн эс рүүшууд оруулан үр хөврөл үүсгэдэг арга юм. Үр хөврөл үүссэний дараа нь умайд шилжүүлэн суулгана. Энэ ажилбарыг эр эсийн хөдөлгөөн муу болон хэлбэр дурс өөрчлөлттэй тохиолдолд хийгддэг.