Ажилбарын журамд жирэмслэлтийн хувь 10-15% бөгөөд, давтан хийхэд жирэмслэлтийн хувь өндөртэй. Өндгөн эсийг ихээр ялгаруулж IUI хийх үед 20% ийн амжилтанд найдаж болох ба ихэвчлэн 3-6 удаа хийдэг. Үүнд эмэгтэйн нас, үргүйдлийн шалтгаан, жирэмслээгүй хугацаа зэргээс өөрчлөгдөж болно.
IUI Эр бэлгийн эсийг умайн шууд оруулах арга
IUI ажилбар шаардлагатай тохиолдол :
- Эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоо хэмжээ нь хэвийн үзүүлэлтээс доогуур байх үе(Хүнд хэлбэрийн эрэгтэй үргүйдлээс гадна)
- Умайн салстын үрэвсэл - шинж тэмдэгийн үе
- Бэлгийн чадавхи муудсан - Хэвийн бэлгийн харьцаанд орох чадваргүй болсон
- Өндгөн эс боловсрох үеийг тааруулан бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй байх
- Умайн хүзүүнд салсархаг шингэн ихтэй үтрээ ямар нэг эмгэгтэй үе
- Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
IUI ажилбарыг хийх арга барил
Ovalation induction
Өөрийн х нь фолликул хагарах үетэй тааруулан хийгдэх ажилбар нь өөрийн мөчлөгийн аргаар ovalation-д чиглүүлсны дараа олон тооны өндгөн эсийг хагаруулан хийдэг Ovalation induction арга барил юм.
IUI ажилбар хийхэд зориулж эр бэлгийн эс авах
Masturbation аргаар гаргаж авсан эр бэлгийн эсийг үр хөврөл үүсэх чадварыг дээшлүүлэх зорилгоор тусгай уусмалд хийж хөдөлгөөн сайтай эр эсийг ялгаж авна.
Insemination
HCG өндгөн эс өдөөгчийг зохиомолиор үр хөврөл үүсгэх үед өвчтөний биеийн байдлаас хамаарч жирэмслэлтэнд туслах зорилгоор LH өсгөхөд прогестрон тарилга тарих болдог.
Жирэмсний шинжилгээ
IUI ажилбар хийсний 5-7 хоног өнгөрөхөд ураг умайд бэхлэгдэх ба 10-11 хоног болоход цусанд (β -hCG) гармоны үзүүлэлтээр жирэмсэн үгүйг тогтоодог. Шинжилгээгээр жирэмсэн болсон нь тогтоогдвол 5 хоногийн зайтай 2 удаа давтан шинжилгээ хийгдэнэ.